Honhnii bayar

Honhnii  bayar
ahmad bagsh, zahiral

Hodolmoriin odor

Hodolmoriin odor
mod tariw

honhnii bayar

honhnii  bayar

төгсөгчид- 2012

төгсөгчид- 2012
талх нарийн боов хоол үйлдвэрлэлийн анги

зураг дизайн

зураг дизайн
сурагчдын бүтээлээс

ур чадварын шалгалт

ур чадварын шалгалт
үсчин- гоо сайхны анги

93 сурагч төгслөө

93 сурагч төгслөө

Ханбогд суманд

Ханбогд суманд
үсчиний сургалт хийлээ

Ханбогд суманд

Ханбогд суманд
тогоочийн сургалт хийлээ

Сургалт хийв

Сургалт  хийв
оёдол, эсгүүрийн сургалтанд 15 хүн хамрагдлаа

Sunday, June 21, 2009

Мэргэлцгээе

Мөсөөр мэргэлэх
Савтай усанд дүрсээ анхааралтай хараад, “Би албан тушаал ахих уу?” гэж сайтар бод. Асуулт тань хийсвэр бус байх бөгөөд ажлын онцлог, байршлыг тодорхой заасан байна. Дараа нь савтай усанд дүрсээ дахин нэг сайн хараад тагтан дээр тавих юм уу, хөргөгчинд хийж хөлдөө.

Өглөө нь хөлдсөн усаа хар.
• Ус хонхойж хөлдсөн тохиолдолд та яаж ч хичээсэн албан тушаал ахиж чадахгүй
• Ус овон товонтой хөлдсөн бол бага зэрэг албан тушаал ахих юм уу албан тушаал буурна.
• Усны гадаргуу тэгшхэн хөлдсөн бол та аяндаа албан тушаал ахина.
• Ус овойж хөлдсөн бол та маш өндөр албан тушаалд очно

Цаасаар мэргэлэх
Хар, цагаан өнгөтэй, ижил хэмжээтэй дөрвөлжин цаас тус бүр нэгийг бэлтгэ. Хар өнгөтэй цаас байхгүй бол будсан ч болно. Хариу авахыг хүсэж байгаа зүйлээ бодоод хоёр цаасаа цонхоор зэрэг доош нь унагааж ямар өнгөтэй цаас нь түрүүлж газарт буухыг хараарай.
Хэрэв хар дөрвөлжин нь эхэлж газар буувал чиний бодсон зүйл биелэхгүй, харин цагаан нь түрүүлбэл биелэх болно.

Хөзрөөр мэргэлэх
Гучин зургаан ширхэг хөзрийг сайтар хольж, дөрвөн хэсэгт хуваан доош нь харуулж тавина. Дотроо “Би албан тушаал дэвших үү?” гэсэн асуултыг тавьж, дараах загвараар мэргэлнэ.
Эхний хэсэг хөзрөөс тамга гартал сугална. Тамга сугалбал тусад нь тавь.
Хамгийн гол нь тухайн хэсэг бүрээс дараалан тамга сугалах нь чухал юм. Хэрэв тамга, хөзөр, тамга, хөзөр, тамга гээд салаавчилж байвал зөвхөн эхний сугалсан тамгыг л авна. Дараагийн тамга, хөзөр танд хэрэг болохгүй.
Үлдсэн гурван хэсэг хөзрөөс мөн эхнийхтэй ижилхэн сугалж тамга хөзрийг ялган авна. Ингээд та дөрвөн хэсэг хөзрөөс сугалсан хэсэг тамга хөзөртэй болно.

4 тамга - Та албан тушаал дэвшихэд тун ойрхон байна. Удахгүй албан тушаал ахиж, үр шимийг нь хүртэнэ.
3 тамга - Та маш өндөр албан тушаалд очино. Гэхдээ бага зэрэг хүлээх хэрэгтэй. Албан тушаал юм уу уран бүтээлийн хувьд ахиц гарах шинж ажиглагдахгүй байгаа ч энэ бүхэн удахгүй биелнэ гэдэгт итгэ.
2 тамга - Танд албан тушаал ахих найдвар байна. Гэхдээ эхэндээ их хол зам туулж байж албан тушаал ахина. Та замынхаа дундаас шантарч болохгүй. Албан тушаал ахих үйл явц удаан үргэлжилж байгаа мэт танд санагдаж магадгүй. Їнэндээ албан тушаал ахих хүсэл тань ахархан хугацаанд биелнэ.
1 тамга - Танд албан тушаал ахих ямар ч найдвар алга. Та ирээдүйгүй мэргэжлээ солих эсвэл өөр мэргэжлээр амжилт гаргахыг хичээх хэрэгтэй.

No comments:

Post a Comment

áàãø íàð

áàãø íàð
¿çýñãýëýíãèéí ¿åýð