Үг. Л. Болдсайхан Ая. А. Батсүх
Цайлган хайлган хайраараа өсгөсөн
Сайхан буурал ээждээ мөргөе
Цадталаа шимж хүн болсон
Цагаан сүүндээ сөхрөн мөргөе
Унаж босож хөл дээрээ тэнцсэн
Буурал ногоон газартаа мөргөе
Усан нүдтийн заяаг тольдсон
Учралт бурхандаа сөхрөн мөргөе
Авралын дээд Манзширт мөргөе
Ариун гэгээн хуврагтаа мөргөе
Арван номын үсгэндээ мөргөе
Ачлалт сайхан ээждээ мөргөе
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment