Thursday, December 9, 2010
Тахианы тунгалаг шөл
Орц:
* 2 кг орчим тахианы яс * 1 ш том сонгино, 4 хуваасан * 4 ш том лууван, арилгаад 2-3 хуваасан * 4 гожгор celery * 1 ш leek, зөвхөн цагаан хэсгийг уртааш нь 2 хуваасан * 10 ш шинэхэн ганга * 10 ш шинэхэн яншуй, ишний хамтаар * 2 ш лаврын навч * 8-10 ш бөөрөнхий хар перц * 2 хумс сармис, бүтнээрээ * 7-7.5 л хүйтэн ус
Бэлтгэх нь: 1. Тахианы яс, ногоо, амтлагчуудаа томхон саваннд хийнэ. Буцалтал нь ширүүн гал дээр байлгаж байгаад буцлангуут нь нитгэлийг нь хамж аваад галаа зөөллөнө. Эхний цагт 10-15 минут дутамд эргэж нитгэл байвал хамна. Дараагийн 2 цагийн турш цаг тутамд 2 удаа эргэж нитгэл байвал хамж хаяна. Шөл нь ширгэж яс, ного зэрэг орц ил гарсан байвал ногоо ясыг далд ортол халуун ус нэмнэ. Таглалгүйгээр 6-8 цаг зөөлөн гал дээр буцалгана. 2. 6-8 цагийн дараа шөлөө шүүгээд шууд хөдөөгчинд эсвэл мөстэй усанд хийж хөргөнө. Хөргөгчинд хийж хонуулаад, царцсан тосыг хагалж хаяна. Ингэж бэлтгэсэн шөлөө таглаатай саванд хийн хөргөгчинд 2-3 хоног хадгалж болно. Эсвэл хөлдөөгчинд хийж 3 сар хүртэл хадгалж болно. Хэрэглэхдээ 2 минутын турш буцалгаад бусад орцон дээрээ нэмнэ. Будаа агшаахдаа, шөлөнд, сүмсэнд хэрэглэхэд тохиромжтой.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment