Аль болох олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэ
- Охидуудад сарын тэмдэг ирж эхлэх, хөвгүүдийн булчин хөгжих зэрэг физиологийн өвөрмөц онцлогыг даган тэдэнд олон нэр төрлийн хоол, хүнсийг хангалттай хэмжээгээр хэрэглэх шаардлага гардаг. Гэвч өсвөр насны хүүхдүүд ихэвчилэн гэрээс гадуур хооллодог тул энэ нь шаардлага хангадаггүй ба ялангуяа жимс, хүнсний ногоог маш бага хэрэглэдэг.
- Өдөр бүр шинэ ногоо, жимс, өөр төрлийн хоол, хүнсний зүйлийг бэлтгэж өг.
3. Хөнгөн зууш тогтмол хэрэглэ
- Хөнгөн зуушыг тогтмол хэрэглэх нь хоолны нэр төрөл олон байх, мөн шаардлагатай тэжээлийн бодисуудыг хангалттай хэмжээгээр авахад тусална.
- Гэхдээ сургуулийн ахлах ангийн болон өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн саахар, давс, тос ихтэй хөнгөн зууш бэлдэж авч явдаг. Эдгээр хүнс нь тэжээллэг чанараар багаас гадна, шүд, амны хөндийг гэмтээх, мөн жинг нэмэгдүүдэх сөрөг нөлөөтэй.
Тохиромжтой
• Сүү
• Тараг
• Аарц
• Бяслаг
• Шинэ жимс
• Шинэ жимсний шүүс
• Луувангийн нухаш
• Амтат төмс, гадил
• Самар, шар буурцаг
• Төрөл бүрийн ногооны салат
Тохиромж муутай
• Тос, чихэр ихтэй нарийн боов
• Чихэр
• Савласан шүүс
• Хийжүүлсэн ундаа
• Нөөшилсөн жимс
• Крем ихтэй нарийн боов
• Чипс (хатааж, амталсан төмс)
• Саахар ихтэй мөхөөлдөс
No comments:
Post a Comment