Honhnii bayar

Honhnii  bayar
ahmad bagsh, zahiral

Hodolmoriin odor

Hodolmoriin odor
mod tariw

honhnii bayar

honhnii  bayar

төгсөгчид- 2012

төгсөгчид- 2012
талх нарийн боов хоол үйлдвэрлэлийн анги

зураг дизайн

зураг дизайн
сурагчдын бүтээлээс

ур чадварын шалгалт

ур чадварын шалгалт
үсчин- гоо сайхны анги

93 сурагч төгслөө

93 сурагч төгслөө

Ханбогд суманд

Ханбогд суманд
үсчиний сургалт хийлээ

Ханбогд суманд

Ханбогд суманд
тогоочийн сургалт хийлээ

Сургалт хийв

Сургалт  хийв
оёдол, эсгүүрийн сургалтанд 15 хүн хамрагдлаа

Tuesday, September 29, 2009

Нэр тогтоох 10 арга


Нэр тогтоох 10 арга
Идэвхтэй сургалтын үед сурагч багшийн нэгэн адил субьектийн үүрэг гүйцэтгэдэг. Иймд сурагчдыг нэрээр нь дуудах явдал чухал байдаг. Сурагчид ч бусдынхаа нэрийг тогтоох олон арга бий. Заримдаа цээжилж, зарим тохиолдолд тоглоомын хэлбэрээр тогтоох г.м.
1. НЭР ТОГТООХ ДААЛГАВАР. Сурагчдаас аль болох олон нэр цээжлэхийг хүснэ. Үүний тул тухайн сурагч бусдад өөрийгөө танилцуулаад, бас бусад хүмүүсийн нэр бичсэн хуудсыг харж, тэдний нэрийг цээжлэнэ. Хэдэн минутын дараа үйл ажилагааг зогсоон, нэрийн хуудсыг нууж, ангийн хүүхдүүдийг нэрлүүлнэ. 10 орчим минутанд ядаж 20 нэр цээжилсэн байвал зохино.
2. ГИНЖИН БАЙДЛААР НЭРИЙГ ЦЭЭЖЛЭХ: Эхний сурагч өөрийн нэрийг хэлнэ. Дараагийн сурагч, түрүүчийн сурагчийн нэрийг өөрийн нэрний хамт хэлнэ. Гурав дахь сурагч түрүүчийн хоёр хүний нэр ээр өөрийнхөө нэрийг нэмж хэлэх байдлаар нэрийн гинжин холбоо үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, хамгийн сүүлийн хүн ангийн бүх сурагчийг нэрлэнэ. Мөн нэрэн дээр нь нөхөрсөг тодотгол нэмж болно. Жишээ нь, хөдөлмөрч Пүрэв, азтай Туяа гэх мэт.
3. ЦАГААН ТОЛГОЙН ДАРААЛЛААР НЭРИЙГ ТОГТООХ:
Сурагчид нэрийнхээ эхний үсгийн цагаан толгой дахь дарааллаар эгнэн зогсч, хэн, хаана зогссоныг сайтар ажиглан, бие биеийнхээ нэрийг нэрийг цээжлэн тогтооно.
4. НЭРИЙН БИНГО ТОГЛООМ: Сурагч өөрийнхөө нэрийг бусадтай солилцох замаар /өөрийнхөө нэрийг хэлж хариуд нь өөр сурагчийн нэрийг мэдэж авч/, өгсөн карт дээр нэрсээ бөглөнө.
1
2
3

Энэ карт нь 3*3 байдлаар хийгдсэн байна. Олон суралцагчидтай ажиллаж байгаа үед 4*4, 5*5 байдлаар хийж болно. Ашиглаагүй нүдэнд /нэр бичээгүй/ "0" /тэг/ тавина. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бүх нэрсийг тус бүрд нь жижиг цаасан дээр бичин, малгайд хийнэ. Дараа нь сурагчид ээлж дараалан нэрээ сугалан хэлэхэд бусад нь /сонсч байгаа хүүхдүүд/ хэлсэн нэрийг карт дээр X /хэрээс/-ээр тэмдэглэнэ. Энэхүү X-үүд ташраараа /хөндлөн, босоо, диагнал аль нь болно/ таармагц "Бинго" гэж хашгирав.
Бат
Болд
Пүрэв
5. НЭРИЙН ХУУДСЫГ ХОЛИХ: Бүх хүний нэрийн суудлыг хураан авч холино. Хүн бүр аль нэг хүний нэрийн хуудсыг авч, эзнийг нь олтлоо бусад хүнтэй нэрийг асуун, сурвалжилж, уг хуудсыг эзэнд нь өгнө. Хүн бүр өөрийнхөө нэрийн хуудсыг бусдаас олж авснаар тоглоом өндөрлөнө.
6. ЦАГААН ТОЛГОЙН ДАРААЛЛААР БҮРТГҮҮЛЭХ:Цагаан толгойн дарааллаас бүтсэн нүд бүхий том карт дээр сурагч бүр нэрээ тохирох нүдэнд /нэрийн эхний үсгийн цагаан толгойн дарааллаар/ бичнэ. Эхлээд өөртэйгээ ижил үсгээр эхэлсэн нэртэй хүүхдүүдийг олно. Дараа нь өөр үсгээр эхэлсэн нэрсээс сонгон цээжилж болно.
7. ХАЖУУГИЙНХАА ХҮНИЙ ТУХАЙ ЮУ МЭДЭХ ВЭ:Сурагчдаас хэн нэгийг нь тойргийн голд зогсооно. Тэр сурагч өөр нэг сурагчийг цохон. "Чи хажуу дахь хүүхдүүдийнхээ талаар юу мэдэх вэ" Нэрийг нь хэлнэ үү" гэж хэлнэ. Хэрэв хэлж чадахгүй бол тойргийн голд орж, тоглоом дахин үргэлжилнэ.
8. ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛСЭН НЭРИЙН ХУУДАС БҮТЭЭХ:Сурагч бүр нэрийн хуудсаа аль болохоор өөрийгөө илэрхийлсэн байдлаар бие даан хийнэ.Тухайлбал:
гоё бичигтэй бол хичээнгүй бичгээр нэрээ бичсэн байж болно.
эсвэл өөрийн амьдралын уриа, зарчим
төрсөн од, гариг эрхсийн тэмдэг
өөрийг нь төлөөлж чадах амьтан
эсвэл дуртай зүйлийн нь шог зураг ч байж болно. Хийсэн таних тэмдгээ энгэртээ зүүгээд, бие биентэйгээ танилцана.
9. НЭР ШИДЭЛЦЭХ: Суралцах тойргоор зогсоосны дараа эхний сурагч нэрээ хэлж, хэн нэг рүү нь бөмбөг шиднэ. Бөмбөг авсан сурагч, бөмбөг шидсэн сурагчийн нэрийг давтан хэлээд, өөрийнхөө нэрийг хэлж, өөрийнхөө нэрийг хэлж, өөр нэгэн рүү бөмбөгөө дамжуулах байдлаар үргэлжилнэ.
10.ТАНЫ НЭРИЙН ОНЦЛОГ ЮУ ВЭ? Сурагч бүр өөрийн нэрний талаар ярина.
Нэрнийх нь юу нь таалагддаг
Юу эс таалагддаг талаар
Аав, ээж нь яагаад ийм нэр өгөх болсон
Энэ нэр ямар гаралтай /монгол, төвд, санскрит гэх мэт/
Найзууд нь товчилж хэрхэн дууддаг гэх мэтээр нэрээ тайлбарлана.

No comments:

Post a Comment

áàãø íàð

áàãø íàð
¿çýñãýëýíãèéí ¿åýð