Honhnii bayar

Honhnii  bayar
ahmad bagsh, zahiral

Hodolmoriin odor

Hodolmoriin odor
mod tariw

honhnii bayar

honhnii  bayar

төгсөгчид- 2012

төгсөгчид- 2012
талх нарийн боов хоол үйлдвэрлэлийн анги

зураг дизайн

зураг дизайн
сурагчдын бүтээлээс

ур чадварын шалгалт

ур чадварын шалгалт
үсчин- гоо сайхны анги

93 сурагч төгслөө

93 сурагч төгслөө

Ханбогд суманд

Ханбогд суманд
үсчиний сургалт хийлээ

Ханбогд суманд

Ханбогд суманд
тогоочийн сургалт хийлээ

Сургалт хийв

Сургалт  хийв
оёдол, эсгүүрийн сургалтанд 15 хүн хамрагдлаа

Tuesday, September 29, 2009

СУРГАЛТЫН ШИНЭЛЭГ АРГУУДААС


Яагаад бид энэ тухай ярих болов?
Манай ерөнхий боловсролын сургууль багш нарын үйл ажиллагаанд үйл ажиллагаанд аливаа шинжлэх ухааны онолын үндсийг багш шууд тайлбарлан практик үйл ажиллагаандаа хэрэглэх дасгал, дадлага хийлгэж, түүнийгээ эргүүлэн багшдаа шалгуулах арга барил сургалтанд гүнзгий нэвтэрсэн. Энэ нь богино хугацаанд их хэмжээний мэдээлэл өгч, түүнийгээ амьдрал практикт хэрэглэх үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцуулж буй боловч суралцагсдын хувийн онцлог, сонирхол хэрэгцээ үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцуулж буй боловч суралцагсдын хувийн онцлог, сонирхол хэрэгцээ, төрөлх шинжийг тэр бүр харгалзахгүй тэднийг нэг загвараар ажиллуулж, хийсэн ажлынх нь үр дүнг нэг л шалгуур арга хэлбэрээр дүгнэдэг нь суралцагсдыг бэлэнчлэх, хуулбарлах, сэтгэлгээтэй, хэрэглээгүй мэдлэг хуримтлуулсан идэвхигүй сурагч болон хувиргасан. Шинжлэх ухаан техникийн дэвшил, мэдээллийн өнөөгийн эрин үед суралцагчдаа зөвхөн тодорхой түвшний мэдээллээр хангах нь сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж чадахгүйд хүрч байна.
Сургалтын пирамидыг авч үзэхэд суралцагсдын мэдлэгийн агуулгыг ойлгох дундаж хувь нь судлаачдын үзэж байгаагаар:
СУРАЛЦАХ ПИРАМИД
Лекц 5% Унших 10% Сонсож харах 20% Үзүүлэн, тарааж өгөх материал 30% Хэлэлцүүлэг 50% Дадлага хийх 75% Бусдыг зааж сургах, хэрэгжүүлэх 90%
Иймээс сургалтын арга зүйд эрс шинэчлэл хийх нь зайлшгүй шаардлага боллоо. Энэхүү сургалтын арга зүйн шинэчлэлийн игол зорилго нь сурагчдын тодорхой түвшний мэдлэг эзэмших арга барилд сургах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний амьдрах арга ухаанд сургахад чиглэгдсэн байж, сая тэдний хөгжил төлөвшлийг хангаж чадна.
Иймд шавийг сурах үйлийн эзний байранд тавьж, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь юунаас ч чухал болоод байна. Тэгвэл бүтээлч сэтгэлгээ гэдэг бол мэдлэг оюун санаагаа бүтээлчээр хөгжүүлэх, шинэ мэдээ материалыг гүн судалж дахин хянах, дахин боловсруулах цогц үйл ажиллагаа.
Өөрөөр хэлбэл байгаа юмыг сайжруулах, шинэчлэх,байхгүй юмыг шинээр бий болгох оюуны үйл ажиллагаа юм.
Ардчилсан нийгэм хөгжихийн хирээр хүүхэд залуучууд бие даан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, нөхцөл байдалд шүүмжлэлтэйгээр дүн шинжилгээ хийх,альтернатив саналыг тунгаан бодох, ухаалаг оновчтой шийдвэр гаргах чадвартай байх нь урьд урьдаас улам чухал болж байна. Бүтээлч сэтгэлгээ бол ардчилсан нээлттэй нийгмийн нөхцөлд эзэмшвэл зохих хамгийн гол чадвар юм.
Зарим үед багш нар зөвхөн ахлах ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж болно, тэд л оролцох ёстой хэмээн үздэг тал бий. Гэтэл бага насны хүүхдүүд ч хөгжлийнхээ түвшинд тохирсон бүтээлчээр сэтгэх арга барилд суралцах бүрэн чадвартай байдаг тул суралцагчдын нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохируулан хөгжүүлэх нь чухал.
Хүүхдүүд эмх цэгцтэй, хичээл хоорондын уялдаа холбоо сайтай орчинд бүтэлчээр сурах бололцоотой бөгөөд харин сургалт тодорхой нэгдсэн зорилгогүй тохиолдолд хэчнээн сайн багш байгаад ч бүтээлчээр суралцах бололцоогүй байдаг. Харин сурагчид гэнэт автоматаар бүтээлчээр сэтгэгчид болдоггүй. Бүтээлч сэтгэлгээ нь ихэвчлэн тодорхой зорилгод чиглэсэн байхаас гадна үргэлж бүтээлч шинж чанараа хадгалж байдаг.
Бүтээлч сэтгэлгээтэй болохын тулд туршлага хуримтлуулж, сэтгэлгээний зохих чадваруудыг эзэмших, системтэй ажиллаж сурах шаардлагатай.
Ингэснээрээ суралцагсад шинэ мэдээг өөрийн суурь мэдлэгт тулгуурлан хүлээн авч түүнд дүгнэлт хийж улмаар өөрсдийн үзэл бодлыг өөрчлөхөд хүрдэг тул жинхэнэ бүтээлч сурагчид болдог. Энэ бүхэнтэй холбоотой багш төвтэй сургалтаас суралцагчийг жинхэнэ бүтээлч суралцагч болдог.
Энэ бүхэнтэй холбоотой багш төвтэй сургалтаас суралцагчийг жинхэнэ сурах үйлийн эзнийх нь байранд тавьсан "шавь төвтэй" сургалтыг явуулах нь суралцагчийн эрэлт хэрэгцээг хангах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтыг эрчимжүүлэх гол нөхцөл гэдэг нь харагдаж байна. Суралцагсдын сурах идэвх нь тэдний хэрэгцээ сонирхолтой холбоотой. Тэрхүү танин мэдэх хэрэгцээ сонирхол өрнөн идэвхжих нь багшийн зохион байгуулж буй арга барилаас шууд шалтгаалдаг.
Суралцагсдыг идэвхжүүлэх олон янзын дасгал, арга байдаг. Гэвч та энэ бүхнийг жорыг нь тааруулан тохируулан хэрэглэхээ мартав.
Бүтээлчээр уншуулж бичүүлэх "Инсерт" арга

ЭВЛҮҮЛГИЙН АРГА

АГУУЛГЫГ БҮТЭЭХ АРГА

БОЛОВСРОНГУЙ ЛЕКЦИЙН АРГА

НЭГ НЬ ҮЛДЭЖ,ГУРАВ НЬ ЯВАХ СОЛИЛЦООНЫ АРГА ãýñýí îëîí àðãà áèé

No comments:

Post a Comment

áàãø íàð

áàãø íàð
¿çýñãýëýíãèéí ¿åýð