Òºñºëò õè÷ýýëèéí òàéëàí çîõèîí áàéãóóëñàí òóõàé (Туршилт явуулсан тухай)
Манай улсад боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд “Бага дунд боловсролын стандарт” “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө”-г шинэчилж баталсан билээ.
ЕБС-ийн сургалтанд 2004-2005 оны хичээлийн жилээс “Төсөлт ажил” хичээлийг 1-4 дүгээр ангид оруулахаар тусгасан нь дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг өөрийн орны онцлогт шинэчилж орууллаа. Монгол улсын БСШУЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (JICA)-аас хэрэгжүүлж байгаа “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслийн хүрээнд манай сургуулийн 4, 5 дугаар ангид Төсөлт хичээлийн арга зүйн зөвлөмжийн туршилтын эхний хэсгийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Туршилтын явцад өөрийн анги хамт олон хэрхэн судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, бүтээлчээр ажиллан, бусад ангийнхандаа тайлант хичээл явуулсныг товч дурдъя.
Төсөлт ажлыг зохион байгуулах хамгийн гол хэсэг нь сэдэв сонголт юм. Сэдэв сонгоход багш ямар нэг чиглэл өгөөгүй, сурагчид өөрсдийн хэрэгцээ сонирхлоороо сэдвүүдээ сонгосон. Үүнд:
1. Манай сургууль
2. Багш
3. Цагаан сар
4. Талх
5. Бөх
6. Өрхийн эмнэлэг
7. Бариа засал
8. Ус
Сонгосон сэдвийн дагуу өөрсдөө төлөвлөгөө гарган судалгаа хийж, мэдээлэл цуглуулж, зураглал, туршилт, асуулга зэргийг хэрэглэж, цуглуулсан мэдээллээ бусаддаа ярьж тайлбарлах, мэдлэг бүтээх зэрэг ажлыг хичээл тус бүр дээр хийж байлаа.
Манай ангид төсөлт хичээлийн туршилтын нэг онцлог нь улирлын төгсгөлд бусад ангийн суралцагчдад зориулан хийсэн “Төсөлт ажлын тайлан” юм. Тайлант хичээлийг зохион байгуулахдаа багууд:
1. Үзэсгэлэн
2. Жүжигчилсэн тоглолт
3. Бяцхан ном
4. Зохион бичлэг
5. Ярилцлага гэх мэт хэлбэрийг сонгосон байв.
Эдгээрээс үзэсгэлэн, жүжигчилсэн тоглолт, ярилцлагын хэлбэрийг жишээгээр нь дэлгэрүүлж өгүүлье.
1. Үзэсгэлэн: “Өрхийн эмнэлэг” сэдвийг сонгосон сурагчид “Таны итгэл” өрхийн эмнэлэгт очиж танилцсаны дагуу танилцуулга, эрүүл мэндийн сурталчилгааны материал, эмч ажиллагчдын ажлын хуваарь зэргийг дэлгэн үзүүлснээс тавьснаас гадна тус өрхийн эмнэлгийн загварыг гарын доорх материал ашиглан хийсэн нь үнэхээр бүтээлчээр сэтгэж, юмыг хийх, мэдэх гэсэн оргилуун сэтгэлийг илтгэжээ.
2. Жүжигчилсэн тоглолт: “Ус”
ӨгүүлэгчХөрст алтан дэлхийн Хөх цэнхэр далайд Хөгжилтэй хөөрхөн жараахайнуудХөгжилдөн тоглох ажээГэвч гэнэтийн аюул ойртон ойртсоор байгааг тэд яахан мэдэх билээ? Хэдэн хүүхэд хоорондоо ярилцах нь:
- Найзуудаа өнөөдөр чинь амралтын өдөр байх аа- Тийм ш дээ.- Хэдүүлээ юу хийх вэ? Кино үзэх үү?- Загас барья- Тэгье тэгье
Загас барихаар дэгээг усанд хийтэл эхлээд ундааны сав, дараа нь гутал, 3 дахь удаагаа загас гарч ирэв. Загас тэдэнд хандаж:- Аварч намайг өршөөАмьдрах орчин минь бохирдлооАквариумдаа намайг аваачижАмийг минь авраач
Сурагчид өөрсдөө санаа бодлоо илэрхийлэн ярих, мөн байгаль хүмүүсийн хоорондын зөрчилт асуудлыг тусгаад “Усанд хаясан хогоо урлан бүтээхэд ашиглая” гэсэн нь байгаль орчноо хамгаалахын тулд хог хаягдлаа ашиглая гэсэн асуудлыг дэвшүүлэн тавьж байна.

No comments:
Post a Comment